Аймгийн нийт малчин өрхийн 5,5 хувь нь 1000-аас дээш малтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-22 12:08:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2017 оны эцэст 1000-аас дээш малтай өрх 821 тоологджээ. Энэ нь нийт малчин өрхийн  буюу 5,5 хувийг эзэлж байна.

Мөн нийт малчин өрхийн  284 өрх 10 хүртэл малтай, 794 өрх 11-30 хүртэл, 778 өрх 31-50 хүртэл, 1800 өрх 51-100 хүртэл, 3442 өрх 101-200 хүртэл, 5025 өрх 201-500 хүртэл, 2210 өрх 501-999 хүртэл малтай байна. 

Мөн малаа жилийн дөрвөн улиралд маллаж, мал аж ахуйгаасаа өрхийн орлогоо бүрдүүлдэг 15160 малчин өрх байгаа нь өмнөх оныхоос 724 өрхөөр нэмэгджээ. Малчин өрхийн 74,5 хувь нь буюу 11,3 мянга нь цахилгаан гэрэлтэй, 63,9 хувь нь буюу 9,6 мянга нь телевизортой, 8,6 хувь нь радиотой, 39,4 хувь нь буюу 5,9 мянга нь оёдлын машинтай гэж мал тооллогын үеийн судалгаагаар гарсан байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ