Прокурорын байгууллагаас ямар нэг мэдээлэл тараагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 13:41:12

ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн адрга асан Б.Батзаяа нарт холбогдох хэргийн баримт хэмээн ноцтой зүйл хэвэл, мэдээллийн хэрэгслээр тарсантай холбогдуулан УЕПГ-ын Хэвэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Х.Баттулга "Өдрийн сонин"-д гарсан нэр бүхий таван хүний дансаар мөнгө угаагдсан гэх мэдээллийг "Прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан тухай сонины зүгээс хэллээ" гэсэн нь бодитой бус мэдээлэд тулгуурласан, прокурорын байгууллагын нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэж Т.Сүхбаатар хэллээ. Прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Түүнээс бус мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй хэргийн талаар мэдээллийг хэвлэлд өгдөггүй гэж нэмж тайлбарлав.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ