Замын-Үүдийг камержуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг камержуулж эхэллээ. Тус сумын ИТХ-ын хуралдаанаар боомт хотын гол хэсгүүдэд камер байршуулах зорилгоор нийт 39 сая төгрөгийн төсөв баталсан бөгөөд дээрх хөрөнгөөр 41 ширхэг теле камер худалдан авч сумын гол уулзвар гарцуудад энэ сарын дундуур байршуулжээ.
Бүртгэлгүй оршин суугчдынхаа тоотой нийлээд 25 мянга гаруй хүн аж төрдөг хилийн боомт хотод өнгөрөгч онд бага насны хүүхэд алга болж байсан юм.
Хилээр орж гарч буй арилжаа наймаа эрхлэгчид, буудал цэнгээний газрын нөхцөл байдал болон авто тээврийн хөдөлгөөнийг хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хотыг хараа хяналттай болгох зорилгоор дээрх камерыг албаныхан суурилуулсан байна.
Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сум дундын цагдаагийн хэлтэст хоёр ширхэг авто машин гардуулжээ.

Х.Эрдэнэбулган