Залуучуудын бичсэн шилдэг 10 төслийг санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-19 21:53:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн" олон улсын байгууллага Баян-Өлгий аймгийн залуучуудын хүүхдийн сайн сайхны чиглэлээр боловсруулсан шилдэг 10 төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Энэ талаар өнөөдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар,  "Хөгжлийн шийдэл" Reach төсөлтэй хамтран залуучуудын дунд зохион байгуулсан  "Төсөл бичих аргачлал" сэдэвт сургалтын үеэр мэдэгдлээ.

Төслийн менежментийн үйл ажиллагаа, түүний зарчим, өртөг, чиг хандлагын талаар онол арга зүйн мэдлэг уг сургалтад аймгийн төвийн 200 гаруй залуучууд оролцсон юм. Сургалтын үеэр залуучуудад бичил төсөл, төсөл боловсруулах арга, шинэ санаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүний  өртөг тооцоолох,  үнийн бодлого, орон нутгийн нөөцөөр бүтээгдэхүүн бий болгох, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрүүд болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Уг сургалт цаашид сумдад бас явагдах бөгөөд залуучууд сургалтаас авсан мэдээлэл, аргачлалд үндэслэн өөрсдийн төслүүдээ боловсруулж, ирэх сарын 15-ны дотор санхүүжүүлэгч байгууллагад ирүүлэх ажээ. 
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ