Улсын нөөц дэх 6714 тн өвсийг үнэгүй тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-19 16:36:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт 110 суманд хүндэрчээ.

Тодруулбал, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээ хийхэд Архангай аймгийн 14, Баян-Өлгий аймгийн 1, Баянхонгор аймгийн 4, Булган аймгийн 11, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 1, Дундговь аймгийн 2, Завхан аймгийн 16, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3, Сүхбаатар аймгийн 6, Сэлэнгэ аймгийн 4, Төв аймгийн 19, Увс аймгийн 8, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 2, Хэнтий аймгийн 6 сум буюу нийт 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн аж.

Иймд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулж малчдад өвс тэжээл хүргэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Энэ дагуу улсын нөөцийн салбар цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүйгээр, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс  аймагт хуваарилах юм. 

 

 

Холбоотой мэдээ