Н.Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооноос чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 19:10:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж батлав.

Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгагдсан болохыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжин “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 
Н.Туяа
Холбоотой мэдээ