Европчуудын 51 хувь нь интернет банк ашиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 19:17:56
БРЮССЕЛЬ. /КАЗИНФОРМ/. 2007 онд европчуудын 25 хувь нь интернет банк ашигладаг байсан бол энэ үзүүлэлт нь байнга өссөөр одоо Европын оршин суугчдын 51 хувь нь интернет банк ашиглаж байна.  

"Ялангуяа 25-34 насныхан интернет банкийг ашиглах нь түгээмэл байна. Хэрэглэгчдийн боловсролын түвшинтэй нь холбоотойгоор интернет банкны хэрэглээ өсөх хандлагатай байна. Тухайлбал, бага боловсролтой хүмүүсийн 24 хувь нь л интернет банкны үйлчилгээг ашиглаж байхад дээд боловсролтой хүмүүсийн 77 хувь нь энэ үйлчилгээг ашиглаж байна” гэж ЕХ-ын статистикийн алба мэдээлжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ