Сургуулийн жилийн сургалт, бэлтгэлээ спортын тэмцээнээр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-17 00:18:28
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа дунд спортын гурван төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жил, 2018 оны сургуулийн жилийн сургалт, бэлтгэлийн нээлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нийт албан хаагчдынхаа дунд “Гар бөмбөг”, “Дартс”, “Усанд сэлэлт”-ийн төрлүүдээр спортын арга хэмжээг зохион явуулсан байна. Энэхүү гурван төрөлт тэмцээний дартсын төрөлд тэргүүн байранд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Д.Түвшинбаатар, гар бөмбөгийн төрөлд Эрэн хайх, аврах ангийн усчин-аврагч, ахлах ахлагч З.Сансар ахлагчтай нэгдүгээр бүлэг тэргүүн байранд шалгарчээ. Тэмцээний усанд сэлэлтийн төрлийн буухиа 2х50 метрийн сэлэлтэнд Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатар, 50 метрийн холимог сэлэлтэнд Эрэн хайх, аврах ангийн усчин-аврагч, ахлах ахлагч З.Лхагвадорж, 50 метрийн чөлөөт сэлэлтэнд Эрэн хайх, аврах ангийн усчин-аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр нар тэргүүн байрт шалгарч бусдыгаа манлайлжээ.
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ