Төвбанк он гарсаар 682 кг алт худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-16 14:44:58
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монголбанк 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэлх хугацаанд 682 кг алт худалдан авсан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 130 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд тухайн үед худалдан авсан алтны дүн 297 кг байв.

2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс  шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байна.

 Б.Заяа
Холбоотой мэдээ