Нийслэлд 11 хүн бэртэж гэмтэн, хөдөөд хоёр хүний амь эрсэджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-15 15:32:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрөөр нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослынх 413 байна. Зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ. Хүүхэд осолд өртсөн мэдээ алга, харин ослын газраас зугтсан гурван хэргээс нэг хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Хуучин 22-ын товчооны замд -Lexus 570- маркийн автомашины жолооч  "H.Sonata-6" маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын таван хүн гэмтсэн бол Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн гудамжинд T.Pruis-20 маркийн автомашин хоорондоо  мөргөлдөж зорчигч нарын гурван хүн гэмтжээ. Төв аймгийн нутаг Эрдэнэсант сумын нутаг Бригадын ар гэх газар асфальтан замд "Kia Widebongo" маркийн автомашин  "H.Newaerobus" маркийн автобустай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирсон хэргийн Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ