“Ирээдүй Хүүхдийн лиг 2017-2018” үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-14 17:13:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос “Ирээдүй Хүүхдийн лиг 2017-2018” тэмцээнийг Сайншанд хотын БТСГ-ын зааланд хоёр насны ангиллаар зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээнд бага насны болон ахлах насны эмэгтэй эрэгтэй тус бүр 10 баг хоорондоо өрсөлдөж буй аж. Тэмцээний талаар Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дагалжуулагч Б.Сугарбаатараас тодруулахад, “Сагсан бөмбөгийн спортын залгамж халааг үргэлжлүүлэх, шинэ залуу тамирчдыг төрүүлэх зорилгоор  энэ тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Мөн бидний багш сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, сагсан бөмбөгийн спортын нэрт зүтгэлтэн, Дорноговь аймгийн БТСГ-ын даргаар ажиллаж байсан М.Гэрэлцолмон багшийгаа дурсаж, хөдөлмөр зүтгэлийг мөнхжүүлэх зорилготой. Бид М.Гэрэлцолмон агсны нэрэмжит тэмцээнийг Улаанбаатар хотод 2017 онд Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж манай охидын баг хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Энэ удаагийн тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй  болж байна. Учир нь Зүүнбаянгийн сургуулийн хүүхдүүд тусдаа баг болон оролцож байгаа нь тэмцээнийг ихээхэн сонирхолтой, онцлог болгож буй. Тэмцээн тойргийн журмаар өрнөж буй бөгөөд одоогийн байдлаар хоёрдугаар тойргийн тоглолт дуусах шатандаа явж байна.
Тэмцээн дөрвөн сар хүртэл явагдах бөгөөд дараа нь Play Off-ын тоглолтууд эхэлж улмаар шилжин явах цом, медалийн төлөө шилдэг багууд өрсөлдөнө” гэв.
Мөн дээрх тэмцээнээс ирэх гуравдугаар сард болох улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, цаашлаад 2019 онд болох хүүхдийн их наадамд оролцох тамирчдыг бэлтгэх зорилготой аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ