Тоглоомонд донтогсдыг хамрын цацлагаар эмчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-12 11:33:09
АСТАНА./КАЗИНФОРМ/. Мөрийтэй тоглоомонд донтох явдалтай тэмцэхийн тулд богино хугацаанд үйлчилдэг, налоксон агуулсан хамрын цацлагыг Финланд улсад турших гэж байна. Одоогоор уг цацлагыг хар тамхичдыг эмчлэхэд ашиглаж байгаа ажээ.

Хельсинки хотын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн профессор Ханну Алхо-гийн ярьснаар, тоглоомноос хамаарах эмгэгийг эмчлэхийн тулд налоксонтой төстэй бодис агуулсан үрлэн эмийг хэрэглэж байжээ. Уг эмэнд давуу талууд байсан боловч ууснаас хойш хагас цагийн дараа үйлчилдэг учраас үр дүн багатай байв.

Харин шинээр туршиж буй хамрын цацлага нь хэдхэн минутын дараа тархинд үйлчилж эхэлдэг аж. Ирэх долоо хоногт туршилт эхлэх бөгөөд бүтэн жил үргэлжлэх гэнэ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар, 15-74 настай финчүүдийн 2,7 хувь нь тоглоомонд донтох эмгэгтэй ажээ.

 Э.Аянзаяа
Холбоотой мэдээ