Тусгай хамгаалалттай газрын ойн сангаас мэргэжлийн байгууллагаар мод бэлтгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-11 22:27:40
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил тусгай хамгаалалттай газрын ойн сангаас 1100 шоометр мод бэлтгэхээр шийдвэрлэсэн байна.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн ойн сангаас бэлтгэх модыг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр мэдэгдлээ. Өнгөрсөн онд ийм хэмжээний модыг тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэхээр төлөвлөсөн ч тусгай хамгаалалттай газрын захиргааны байгууллага тендер зарлаж гүйцэтгэлгүй төсвийн орлогын төлөвлөгөөг 32,0 сая төгрөгөөр тасалсан байна. Тиймээс энэ жил Сэлэнгэ сумын тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэх модыг зохих хууль журмын дагуу мэргэжлийн мод бэлтгэх чадавх, боломжтой байгуулахаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ