Швейцарь улсад нохой хуцахад саад болох автомат хэрэгслийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-11 15:54:59
ЖЕНЕВ. /ТАСС/. Нохой хуцахад саад учруулагч автомат хэрэгслийг нохойд ашиглахыг Швейцарийн засгийн газар хоригложээ.  Өчигдөр буюу өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдаанаар тус улсын засгийн газар амьтадтай зүй зохистой харилцааг сайжруулах зорилгоор мал эмнэлгийн дүрэм журамд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, зоог бэлтгэх зорилгоор хавчийг амьдаар нь буцалсан усанд хийх болон мөсөн дотор хийж тээвэрлэхийг хориглосон байна.

Щвейцарийн Засгийн газрын цахим хуудаст байршуулсан мэдэгдэлд “Нохой хуцах, дуу чимээ гаргахад саад болоход зориулагдсан аливаа хэрэгслийг нохойд ашиглахыг хориглоно” гэжээ. Түүнчлэн Швейцарь руу хууль бусаар оруулж ирсэн нохойг худалдаалахыг таслан зогсоох тухай нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнээс хойш нохой худалдаалах тухай зар оруулахдаа тухайн хүн хаяг байршлаа тодорхой заахаас гадна уг нохойны гэрчилгээг харуулах ёстой гэнэ.    
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ