Өршөөлөөр суллагдсан иргэдэд үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 14:34:18

Булган аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөл, Нийгмийн халамжийн газартай хамтран “Танд үйлчилье” арга хэмжээг зохион байгууллаа. Өршөөлийн хуульд хамрагдан хорихоос суллагдсан иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, нийгмийн үйлчилгээг цогцоор нь хүргэх зорилготой энэ арга хэмжээ явагдсан юм.

Энэ үеэр  Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, ГХБХБГазар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Прокурорын газар, Шүүх шинжилгээний алба, Булган сумын ЗДТГ хамтран оролцож ажил эрхлэлт, иргэний бичиг баримтын зөрчил, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалт, газар өмчлөл, эрүүл мэндийн үзлэг, гарын хээний дардас, генетик мэдээллийн нэгдсэн санд биологийн дээж авах, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж буй хууль зүйн үр дагаврыг тайлбарлан өгөх зэрэг үйлчилгээг Булган аймгийн харъяат хорихоос суллагдсан 27 иргэнд үзүүллээ.

Мөн дээрх иргэдийг бүртгэл судалгаанд авч, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх талаар зөвлөмжийг өгч, ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгч, замын зардалгүй 1 хүний зардлыг нь шийдвэрлэж өгсөн байна.

П.Батням

Холбоотой мэдээ