“Завхан Түншлэл -2015” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 13:36:07

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Завхан түншлэл-2015” үзэсгэлэн худалдаа шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн  үзэсгэлэн худалдаанд  Завхан, Говь-Алтай аймгуудын  21 сумын таван ХХК, 16 хоршоо, таван бүлэг, 32 хувиараа бизнес эрхлэгч 60 гаруй бизнес эрхлэгчид оролцжээ. Энэ үеэр бизнес эрхлэгчид  цагаан идээ, оёмол, модон эдлэл, арьс шир, жимс жимсгэнэ, чулуун сийлбэр, эсгий сүлжмэл, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн нийт 200 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж  36 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

Завхан түншлэл-2015 үзэсгэлэн худалдаагаар нийт 22 номинациар шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэ жилийн “Гранпри” шагналыг Цэнхэр хулан хоршоо  иж бүрэн модон тавилгаараа хүртсэн бол   аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр Завхан баялаг ХК-ын чонын элэг жимсний өтгөрүүлсэн шүүс,  сумын шилдэг бүтээгдэхүүнээр Алдархаан сумын “Дэлгэр-Алдар” хоршооны тариалсан сармис тус тус шалгарчээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ