Энэ жил эрхийн бичгээр 287 өрх хүнсний бүтээгдэхүүн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-06 21:13:22

Завхан/МОНЦАМЭ/. Энэ жил Завхан аймагт хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд 24 сумын 32 дэлгүүр үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр дэлгүүрүүд нь хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 287 өрхөд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ байгуулан ажиллах юм. 
Эдгээр дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи зэрэг 11 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх заалттай юм байна. Өнөөдрийн байдлаар гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эрхийн бичгээр олгох юм байна. Завхан аймагт зайлшгүй хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааг авах шаардлагатай бүртгэгдсэн өрхийн гишүүдийн 817  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь 2013 оноос тасралтгүй гурван жил энэ үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна. Харин өнгөрсөн жилээс хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг өрхийн тоо 73-аар нэмэгджээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ