Санал, хүсэлт авах цахим сайт хэвийн ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-04 10:27:37
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн иргэдийн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал, өргөдөл нэг бүрийг мэдээллийн долоон сувгаар цаг алдалгүй хүлээн авч холбогдох газар нь уламжилж шийдвэрлүүлэх зорилготой 70431111 төвийн дэргэдэх www.khovd-1111.mn цахим сайт хэвийн ажиллаж эхэллээ. Тус сайт нь энэ оны 6 сараас эхлэн сервэрийн алдаанаас болж ажиллахгүй байсан юм.
Тэгвэл  сайтын сервэрийн асуудлыг шийдвэрлэж хэвийн ажиллагаанд оруулж иргэдийг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдээд байна. 
Энэхүү цахим сайт нь иргэдийн  өгсөн санал шүүмжлэл болон бусад мэдээллийг холбогдох албан тушаалтанд уламжилж цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлүүлж, хяналт тавих юм. Мөн  иргэдийн аливаа санал хүсэлтийг төрийн захиргааны үйл ажиллагаанд тусгаж ажиллана. Ингэснээр төр захиргааны байгууллага болон иргэдийн хоорондын  харилцааг хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой юм.
                                                                                                                 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ