Хүнд хэцүү сорилтыг давж Онцгойнхон олон ийтийн дэмжлэг авч сайн ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-28 15:41:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ өнөөдөр 2017 оны ажлынхаа тайланг  тавьж шилдгүүдээ шалгаруулан шагналаа. Тус хуралд хуралд Онцгой байдлын албаныхан хандан  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинүг хэлж,  Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ,  "Бид бүхэн 2017 онд гамшгаас хамгаалах эрх зүйн болон бодлогын баримт бичгийн шинэчлэлтийг хийх, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.  Улиран одож буй хуучин он ололт амжилтаар дүүрэн байсан хэдий ч бид бүхний гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадварыг сорьсон бэрхшээлтэй үйл явдлууд нэлээд тохиолдлоо. Өнгөрсөн хавар, зуны ой, хээрийн түймэр, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймэр, Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд тохиолдсон ослын үед Онцгой байдлын байгууллагын удирдлага, аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, төр, засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэж онцлов. ОБЕГ-ын дарга, хошууч  генерал Т.Бадрал “ 2018 онд Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү хурал бол Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хүрсэн манлайллыг бататгах, олон улсын түвшинд эх орныхоо эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд та бидний хамтын ажиллагаа ихээхэн чухал. ” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.Онцгой байдлын байгууллага 2017 оны ажлаа 92,8 оноогоор “А” үнэлгээтэй дүгнүүллээ. Энэ амжилтаа бататган .2018 онд улам их амжилт гаргацгаая" гээд шилдшүүдээ нэрлэн шагналыг гардуулав. 2017 оны “Тэргүүний газар”-аар, хурандаа Л.Баярсайхан даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хурандаа Д.Намсрай даргатай Аврах тусгай анги шалгарсан бол хурандаа Д.Даваасүрэн даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарлаа. Ахмад Э.Энхбаяр ангийн захирагчтай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, хошууч Ц.Уранчимэг даргатай Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбар “Тэргүүний анги, салбар”-аар, ахмад Н.Нямсүрэн салааны захирагчтай Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн II салаа, ахлах дэслэгч А.Лхагва-Очир даргатай Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн I бүлэг, “Тэргүүний салаа, бүлэг”-ээр шалгарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагналаар Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Х.Мягмаржав, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Орхонтуул сум дахь Улсын нөөцийн цэгийн нярав С.Мөнхцэцэг нар шагнагдсан байна. ОБЕГ-ын Шилдэг удирдах ажилтнаар ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү,  Шилдэг мэргжилтнээр Баян-Өлгий аймгийн ОБГ-ын оролгоч дарга, хошууч Б.Анхбаяр, Шилдэг аврагчаар УУАА-ийн аврагч , ахлах ахлагч Т.Буянтогтох, Шилдэг гал сөнөөгчөөр НОБГ-ын  СХД-ийн ОБХ-ийн гал сөнгөөгч, ахлах ахлагч Г.Булгамаа, Шилдэг жолоочоор Дархан -Уул аймгийн ОБГ-ын 22 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Н.Батзаяа, Шилдэг үйлчилгээний ажилтнаар Хангалт үйлчилгээний  ангийн цахилгаанчин, ахлах ахлагч Ц.Мөнхжаргал нар шалгасныг шагнаж байр хүргэв.

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ