Их Британи 20000 дүрвэгчийг улсдаа тараан суурьшуулна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-08 11:11:28

ЛОНДОН. /ВВС/. Ирэх таван жилд Сирийн хилийн ойролцоох хуарангуудаас 20 мянга хүртэл тооны дүрвэгчийг манай улс хүлээж авна гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ.

Кэмерон өчигдөр улсынхаа төлөөлөгчдийн танхимд үг хэлжээ. Тэрбээр дүрвэгчдийн хямрал болон Сирийн мөргөлдөөнд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гаргасан байна.

Ойрхи Дорнод болон Африкаас хүмүүс цагаачилж, орогнол хүсэх нь эрс нэмэгдэж байгаад байлдааны ажиллагаа нэг талаараа холбоотой  гэж үзэж буй билээ.

Түүний мэдэгдсэнээр, Сирийн хилийн ойролцоох хуарангуудын 20 мянга хүртэл тооны сири цагаачийг тараан суурьшуулахад Их Британи тусална. Хүүхдүүд болон өнчин хүүхдүүдийг эн тэргүүнд тараан суурьшуулах аж.

Харин Газар дундын тэнгисийг гатлан Европт хэдийн хүрсэн цагаачид болон дүрвэгчдийг хүлээж авах хүсэлгүй байгаагаа Кэмерон илэрхийлжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд