“Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагналтнууд тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны манлайлагч оюутан залуусыг шалгаруулдаг “Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, дэлхий нийт, олон улс, үндэсний хэмжээнд амжилт гаргасан үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулжээ.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Бодлогын зөвлөлийн дарга Б.Амарсанаа, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхбат нар болон холбооны удирдлагууд, их, дээд сургуулийн оюутан залуучуудын төлөөлөл оролцов.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Бодлогын зөвлөлийн дарга Б.Амарсанаа, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхбат нар болон холбооны удирдлагууд, их, дээд сургуулийн оюутан залуучуудын төлөөлөл оролцов.
- “Биеийн тамир спорт”-ын салбарын оны шилдэг оюутнаар Монголын Үндэсний Их Сургуулийн 2-р курсийн оюутан 2017 оны таеквондогийн Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Насанбаярын Цолмон
- Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутнаар Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Санхүү менежментийн улсын 5-р олимпиад хувийн дүнгээр 2-р байр орсон Болдбаатарын Буяннэмэх
- “Техник, технологийн салбар”-ын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их сургуулийн оюутан 2017 оны 5-р сард Солонгосын төрийн "Мэдээллийн Технологийг хөгжүүлэх институт" (IITP)-с зохион байгуулдаг "Test of Practical Competency in ICT (TOPCIT)"-д 3-р түвшинд тэнцсэн. Одоогоор Зүүн Өмнөд Ази (Тайланд, Филиппин, Монгол, Вьетнам)-д 3-р түвшинд тэнцсэн ганц шалгуулагч бөгөөд Японд төвтэй Information Technology Professionals Examination Council (ITPEC)-с зохион байгуулдаг "Fundamental of Engineering" шалгалтанд тэнцсэн. Монгол дахь шалгуулагчид дунд сүүлийн 5 жилийн хамгийн өндөр оноог авсан Гантөмөрийн Золжаргал
- “Нийгэм, олон нийт, хүмүүнлэг”-ийн салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн оюутан Монгол Улсын Их Сургуулийн оюутан конгрессийн тэргүүн, “Залуучуудын Хөгжлийн тухай хууль” боловсруулах төслийн багт орж ажилсан, “Оюуны Давлагаа-IV” улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнийг санаачлагч, төслийг хэрэгжүүлэгч, зохион байгуулагч Ганзоргийн Мандах
- “Соёл урлагийн салбар”-ын оны шилдэг оюутнаар Соёл урлагийн Их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн 4-р курсын оюутан Дуурийн дуулаачийн оюутны нэрэмжит ЛАВАЙ-2 Улсын уралдааны тэргүүн байр, гранпри шагнал Орос улсад зохиогдсон Оросын алдагт дуучин Л.Л.Линховион-ны нэрэмжит Олон Улсын уралдааны 2-р байр мөн Л.Л.Линховионы охин төгөлдөр хуурч Даримы Линховионы нэрэмжит шагнал тус тус хүртсэн Нямсүрэнгийн Чулуунхүү
- “Анагаах ухаан”-ы салбарын оны шилдэг оюутнаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн 6-р дамжааны оюутан Тайваны засгийн газрын тэтгэлэгт, Японы Нагасаки Их Сургуулийн Оюутан солилцоо хөтөлбөр 2017 судлаач оюутан, “AMSC 2017-Seoul” Солонгос улсад зохион байгуулагдсан Азийн Анагаахын Оюутнуудын зуны хуралд АШУҮИС болон Монголын анагаахын оюутнуудыг төлөөлөн 7 хүний бүрэлдэхүүнтэй багийг ахалж, амжилттай оролцож ирсэн бөгөөд тус зуны хуралд “Waiting time and occurring problems of ambulatory case in the first Central hospital of Mongolia” судалгааны ажлаараа багаар шилдэг 10 судалгааны ажилд шалгарч илтгэл танилцуулсан Сэржмядаг Анударь
- “Хууль, зэвсэгт хүчин”-ий салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Глоб Интернэшнл Төвөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаан Уг тэмцээний хуулийн сургуулийн оюутнуудын төрөлд. Тэргүүн байр, “JCI Улаанбаатар”, СЭЗИС хамтран зохион байгуулсан “Хог хаягдлын менежмент” сэдэвт парламентын мэтгэлцээний тэмцээнд Дэд байр Батсүлд Оюунболд
- “Боловсрол”-ын салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 3-р курсийн оюутан ЗГХА ГБХЗХГ-ын “Хүүхэд шийдэл” эрдэм шинжилгээний хурал 2-р байр, ХСИС зохион байгуулсан “Ирээдүйн судлаач” ЭШБХ Тэргүүн байр МУЗГ, ХНХЯ-ны ЭШБХ 3-р байр тус тус хүртсэн Буяннэмхийн Өнөрболд
- Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутнаар Улсын алдар цолтой уяачид, адуу судлаачидтай уулзалт, хэлэлцүүлэг, лекцийг 20 гаруй удаа зохион байгуулан 2000 гаруй оюутнуудыг хамруулсан, Монголын морин спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй уяж сойх зорилгоор “Морьтон” гал уяаг үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Мягмардорж Ренчин-Очир тус тус тодорч, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны “Эрдмийн Хонх-2017” цом, батламж үнэ бүхий зүйлээр шагнан урамшууллаа.
Н.Туяа