С.Жавхланг НББСШУ-ны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас УИХ-ын гишүүн С.Жавхланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх эсэх тухай асуудлыг авч хэлэлцэв.
С.Жавхлан гишүүн НББСШУ-ны байнгын хорооны гишүүнээс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн аж.
Уг хүсэлтийг хүлээж авсан болохыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулаад, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Б.Туул