Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүрэгт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-19 10:17:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллахаар төлөвлөөд байна.
Энэ хүрээнд цахилгаан халаагуураар халаалтын асуудлаа шийдсэн Согинохайрхан дүүргийн гуравдугаар хороо Бага наранд оршин суух Т.Ганбаатарынд ажиллах аж. Мөн 22 дугаар хороо, Хилийн 0151-р анги орчмын халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбох гадна шугам, ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн ажлын явцтай танилцан, хувийн хэвшлийн компаниудын санал болгож буй цахилгаан халаагууртай танилцах юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ