Манила хотын аюулгүй байдлыг чангатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-18 14:48:03

МАНИЛА. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Парис хотод халдлага болсон учир Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болж буй Манила хотын аюулгүй байдлыг Филиппиний эрх баригчид чангатгаж байна.

Өнөөдөр эхэлж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн улсуудын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Филиппиний Засгийн газар 25 мянган цэрэг, цагдааг хамгаалалтад гаргажээ. Мөн зам дагуу хашлага татсан байна.

Япон Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уг дээд хэмжээний уулзалтад оролцохоор иржээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ