Чуулганаар малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-14 10:18:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг батална. 
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн баталсан хуваарийн дагуу энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийх юм. 
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Харин маргаашийн хуралдаанд Ерөнхий сайд “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийх хуваарьтай байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ