Ноолууран бүтээгдэхүүний хийцээрээ дэлхийд өрсөлдөх "Загварын төв" нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс хангаж буй бөгөөд чанараараа тэргүүлдэг ч загвар дизайны ялгарал байхгүй гэсэн үнэлгээг гадны мэргэжилтнүүд өгч байсан удаатай.
Тэгвэл дотооддоо бэлтгэсэн ноолуурын 80 хувийг угаагаад гаргах бус тансаг хийцтэй бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Монголын ноос, ноолуурын холбоо дэргэдээ “Загварын төв” байгууллаа. Ээрмэл компанийн байранд нээсэн тус “Загварын төв” нь дэлхийд өрсөлдөх загварлаг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.
“Гадагшаа гаргаж буй ноолуураа дотооддоо авч үлдэхийн тулд 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан байдаг. Зах зээлийн зарчмаар ноолуурын салбар хөл дээрээ босох ёстой гээд орхиж болохгүй. Төрийн зохицуулалт хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ онцлов.

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлэхдээ, “Дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөх ноос, ноолууран бүтээгдэхүүний брэндийг бий болгох зорилгоор “Загварын төв”-ийг нээж байна. Төвөөрөө дамжуулан салбарын дизайнеруудыг гадаад, дотоодын сургалтад хамруулж чадавхижуулах, шинэ санаа, сэдлийг өгнө. Цаашлаад дэлхийн нэр хүндтэй сургуулиудад дизайнеруудаа сургаж, зорилтот загварыг бий болгоно. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэ бүтээгдэхүүн бий болгоход бүтээгдэхүүний маркетинг, дизайн, үйлдвэрлэлийн асуудал хамгийн чухал. Өндөр хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүд манай ноолууран бүтээгдэхүүний загварыг голдог нь нууц биш. Тиймээс бид төр засгийг хараад суух бус өөрсдөө түүчээлэх ёстой гэдэг үүднээс энэ төвийг нээж байгаа юм. 2018 онд технологи дамжуулах төв буюу лаборатори байгуулах зорилт дэвшүүллээ” гэв.

Б.Заяа