"Шинэ Мөрөн" худалдааны төв энэ сарын 24-нд нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-13 14:51:47
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Мөрөн суманд баригдаж байгаа "Шинэ Мөрөн" худалдааны төв буюу иргэдийн хэлж заншсан битүү зах энэ сарын 24-нд нээлтээ хийхэд бэлэн болжээ.Тус төв ашиглалтад орсноор 350-400 орчим иргэд тогтмол ажлын байртай болох юм.
"Шинэ Мөрөн" худалдааны төвд үйл ажиллагаа явуулахаар 800 иргэд өргөдөл болон саналаа ирүүлсэн байна. Иргэдийг шалгаруулахдаа олон жил гадаа худалдаа үйлчилгээ эрхэлсэн, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалдаг, хөгжлийн бэрхшээлтэй эсэх зэргийг харгалзан үзэх ба ажлын хэсгийн хүмүүс өргөдөл өгсөн иргэдтэй газар дээр нь биечлэн очиж уулзаж танилцаж байж иргэдийг сонгон авах юм байна. "Худалдааны төвийн хамт олон тодорхой судалгаа хийж хүнсний бүтэгдэхүүний үйлчилгээг нэг давхарт эрхлэх иргэдэд нэг метр квадрат нь 15000 төгрөгөөр, бөөний төвүүд буюу бэлэн хувцас зардаг иргэдэд нэг метр квадрат нь 22000 төгрөг байхаар тогтоосон байна. Энэ нь  тодорхой судалгаан дээр үндэслэсэн дундаж үнэ гэдгийг хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар судалгаа явагдаж байгаа учраас энэ сарын 20 гэхэд битүү захад үйл ажиллагаа явуулах иргэдийн нэрс тодорч энэ сарын 24-нд нээлтээ хийнэ" гэж "Шинэ Мөрөн" худалдааны төвийн захирал Д.Эрдэнэболд хэлж байлаа.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ