Манчестер Юнайтед багийн довтлогч Луи Саа өнөөдөр Улаанбаатарт ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн алдарт Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа өнөөдөр 16 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууна.
Тэрбээр, Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор Улаанбаатарт ирж байгаа юм. Шилдэг хөлбөмбөгчин Луи Саа, манай хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, гарын үсгээ дурсгах, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаа хуваалцаж нэгэн өдрийг Монгол оронд өнгөрүүлэхээр ирж байна.

Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд амжилттай тоглож байсан шилдэг довтлогч гэдгийг манай хөлбөмбөг сонирхогчид андахгүй мэднэ.
Та бүхэнд Луи Саагийн тоглосон баг, оруулсан гоолуудаас сонирхуулахад, Францын шигшээд 20 тоглолт хийж 4 гоол оруулсан бол Манчестер Юнайтед: 86 тоглолт 28 гоол Фүлхэмд: 117 тоглолт 53 гоол, Эвэртонд: 97 тоглолт 27 гоол, Тоттенхэмд: 10 тоглолт 3 гоол тус тус оруулсан байна.

Д.Өлзий