Арваннэгдүгээр сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2015-11-18 09:38:06

09.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд:

- Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

09:00 цагаас Туушин зочид буудалд Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг танилцуулах Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн уулзалт эхэлнэ.

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн байранд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд иргэний газар өмчлөх эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагаас Чингис хаан зочид буудлын 2-р давхарын хурлын танхимд Монголын хүнсчдийн холбооны ээлжит бага хурал эхэлнэ.

10:00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, хэлэлцэх хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн холбогдох албаныхан, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно. 

10:00 цагаас НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. 

11:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг "Морин цаг"-т өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцож, бензин шатахууны үнийн асуудлаар чуулганы танхимын үүдний дэргэдэх индэрт болно.

11:00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хухууны үнийн асуудлаар ульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар бодлого, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлийн тэргүүн Д.Хархүү, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилаажав, Шинжлэх ухааны гавьяат ажилтан У.Сүхбаатар, АИХ-ын депутат асан Г.Нороврагчаа нар оролцоно.

11:00 цагаас Богд Хааны Ордон Музей дэх Хаан туулсийн өргөөнд Үе үеийн туульчид өөрийн шавь нартайгаа хамтран "Монгол туульчид" бэсрэг тоглолтыг хийх гэж байна.

11:00 цагаас "Сэлэнгэ" худалдааны төвийн нээлт болно. Байршил: СХД 20-р хороо Цэргийн хотхоноос Толгойт руу эргэх уулзварт ашиглалтад орсон худалдааны төвд

12:00 цагаас Шийдлийн цагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцана. 

13:00 цагаас АШУҮИСийн эрдмийн өргөөнд Анагаахын Шинжлэх Ухааны Төв Азийн Сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа болно.

14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд болно. 

 

Холбоотой мэдээ