“Футзалын нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд 3 сар хагас үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны футзалын ордонд “Футзалын нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд 12 дугаар сарын 15-аас ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл ажлын өдрүүдэд оройн цагаар зохион байгуулна.
МХБХ-ноос энэ жил анх удаа зохион байгуулах “Футзалын нэгдүгээр лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа болон техникийн зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт боллоо. Анх удаа зохион байгуулах тус тэмцээнд “Футзалын нэгдүгээр лиг”-т “Бумаасан”, “Монголын тэмүүлэл”, “ШМ Баянгол”, Дархан-Уул аймаг, “Хаан хүнс”, “Форса Сератек”, “Улаанбаатар сити”, “Жипро”, “Фрейндс 2007”, “Сонор” гэсэн 10 баг хүч, хурд, ур чадвараа сорих юм.
“Футзалын нэгдүгээр лиг”-ийн эхний хоёр баг ирэх жил нь “Футзалын дээд лиг”-т өрсөлдөх эрхтэй болох бол “Футзалын нэгдүгээр лиг”-т Футзалын УАШТ-ий алт, мөнгөн медальтнууд нэгдүгээр лигийн сүүлд орсон хоёр багийн байрыг нөхөх зарчмаар явуулна. Энэ нь алсдаа манай улсад талбайн хөлбөмбөг, футзал хоёрыг тус тусад нь хөгжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.

Д.Өлзий