Энэ сарын 9-нөөс хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-06 13:13:55
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн нийт нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар ялимгүй цас орж, салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтэн хадгалагдаж, томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэмийн хүйтэн байна.

Маргаашаас энэ сарын 11-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 7-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи секундэд 12-14 метр байна. 8-9-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 14-16 м/с хүрч, явган шуурга шуурна. Томоохон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.  Энэ сарын есний өдрөөс нийт нутгаар хүйтний эрч чангарна гэж аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер Б.Заяа хэллээ.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ