Арванхоёрдугаар сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-12-06 08:51:47
09.00 цагт Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Мишээл” салбарт “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” болно.

09.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сургалт болно.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал болно.

11.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Huawei Technologies” компаниас ТҮК, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан хаагчдад 200 гар утас бэлэглэнэ.

11.00 цагт МҮЭХ-нд эмч нарын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улаанбаатар хотын музейд “Чимэглэл, цаасан урлал холбоо” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Гар урлал эрхлэгчдийн IV уралдаан”-ы бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд АТГ-аас Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт Улаанбаатар хотын гаалийн газарт “Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаанд тавих хяналт -Гаальчдын чадавхийг дээшлүүлэх нь” сургалт болно.

14.00 цагт Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт болно.

18.30 цагт Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахад “Мандах нар” одон гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

11.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Монголын чөлөөт бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хүний эрх, хөгжил төвөөс “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

"Бишрэлт" зочид буудалд

09.00 цагт ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулна.

10.00 цагт ХЭҮК, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

14.00 цагт “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайлангийн хэлэлцүүлэг болно.
Холбоотой мэдээ