“Дэлхийн мисс-2015” тэмцээнд Н.Ану эх орноо төлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-17 14:49:06

“Дэлхийн мисс-2015” тэмцээн энэ сарын 21-нээс ирэх сарын 19-нийг хүртэл БНХАУ-ын Саньяа хотод болно.

1951 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь Англи улсад төвтэй Мисс Ворлд Лимитед компанийн албан ёсны лицензийн хүрээнд 65 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж, дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт 60 бүсгүйг нэрлэсэн олон улсын хэмжээний хамгийн том телевизийн шоу арга хэмжээ юм.  Тэмцээний финалын шоуг жил бүр 2 тэрбум гаруй хүн шууд хүлээн авч үздэг бөгөөд бусад ижил төстэй тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчидтэй, хамгийн олон улс орон оролцдог, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан зэргээрээ онцлогтой.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улс 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ оролцож байна. Энэ жил Монгол Улсаа төлөөлөн үндэсний оролцогч Н.Ану оролцохоор 4 сарын хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийн, энэ сарын 19-нд Саньяа хотыг зорино. Тэмцээнийг "Далайн эргийн үзэсгэлэн гоо", "Авьяаслаг мисс", "Спортлог мисс", "Зорилготой мисс", "Шилдэг загвар өмсөгч" гэсэн төрлөөр шалгаруулах юм.

MNC телевиз 65 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ.

Финалын шалгаруулалт ирэх сарын 19-нд БНХАУ-ын Саньяа хотын “Гоо сайхны Титэм Зочид буудал” цогцолборт болох аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ