Түлшинд хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг гэх зуухыг иргэд шүүмжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-01 18:27:51
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгаас суурин газрын иргэдэд тараасан  “Нүүдэлчин” төслийн зуух хангалттай сайн халахгүй байгааг зарим иргэд шүүмжилж байна. Тэд "Түлээ, нүүрсэнд хэмнэлтгүй,  гал нь сайн асах ч гадагш сайн халахгүй, ийм болохоор гэр дулаацуулахад их цаг зарцуулдаг, дулаан байдлаа удаан хадгалдаггүй" зэрэг шалтгаануудыг хэлж байгаа юм.

Уг зуухыг өнгөрсөн хугацаанд Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ, Баян зэрэг сумын 3550 өрхөд үнэ төлбөргүй олгосон. Төслийн зуух түлшинд хэмнэлттэй, утаа бага ялгаруулахаас гадна зөвхөн 50 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай гэдгийг “Экоресурс” ХХК-иас онцолж байсан ч бодит байдал дээр ийм байж чадахгүй байгааг иргэд шүүмжилсээр байна.

Энэ талаар албаныхан тайлбарлахдаа, “Зуухны галлагааг зааврын дагуу ашиглавал түлшинд хэмнэлттэй сайн халах бүрэн боломжтой. Хэрэв халахгүй байвал харьяа багийн дарга, хэсгийн ахлагч нарт мэдэгдэж, арга хэмжээ авахуулах боломжтой” гэв. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ