Румыны Дотоод хэргийн сайдын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-30 14:14:35
БУХАРЕСТ. /ТАСС/.  Өрөөнд нь чагнах төхөөрөмж суурилуулсан байсныг олж илрүүлснээ Румыны Дотоод хэргийн сайд Кармен Дан өчигдөр “Romania TV” телевизийн сувагт  ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Миний өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан байсныг олж мэдээд би цагдаагийн газарт хандсан. Бас харилцах утасны залгуурт бичлэг хийх төхөөрөмж суулгасан байсныг олж мэдсэн” гэж тэрбээр хэлсэн байна.  
Румыны цагдаагийн газрын эх сурвалжийн мэдэгдсэнээр, цагдаа нар Дотоод хэргийн сайдын өрөөнд байсан чагнах төхөөрөмжийг шинжээчдэд шилжүүлэн өгсөн байна. Сайдын өрөөнд хямдхан буюу ойролцоогоор 50 еврогийн үнэтэй төхөөрөмж байсан гэнэ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ