"АПУ", "Жинст Увс" компаниудын бүртгэлд өөрчлөлт оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-29 16:51:06
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос  "АПУ" ХК, "Жинст Увс" ХК-ийн  үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал "АПУ"-ийн нийт гаргасан нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 742 сая 877 мянган  ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй "Эвэргэрийн инвестмент" ХХК-ийн хөрөнгөд ногдох нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 321 сая 304 553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлжээ. Ингэснээр нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэтэй нийт 1 тэрбум 64 сая 181 553 ширхэг хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Харин  "Жинст Увс" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 53 223 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй "Хөрөнгө оруулагч үндэстэн" хаалттай ХК-ийн хөрөнгөд ногдох нэг бүр нь 1 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая 612 715 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1 сая 665 938 ширхэг хувьцаатай болгон бүртгэлжүүлсэн байна.

Б.Заяа 
Холбоотой мэдээ