Завханы бүх сум зориулалтын хогийн машинтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын хогийг дарж булах, эзэнгүй хог хаягдлыг ачиж зайлуулах, сум бүрийг хогийн машинтай болгох ажлыг өнгөрсөн жилээс шат дараатай хийж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар хогийн зориулалтын автомашиныг 11 сум хүлээн авчээ.
Энэ жил сум бүр хавар, намрын их цэвэрлэгээний аяныг явуулж давхардсан тоогоор нийт 10180 га талбайд 15420 тн хог хаягдлыг цэвэрлэж 14519 иргэн хамрагдсан дүнтэй байна. Харин аймгаас нэгдсэн бодлого боловсруулж хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны техник, технологийг хоёр жилд багтаан шинэчлэх, дэвшилтэт менежментийг буй болгохоор сум бүрийг хогийн машинтай болгохоор ажиллаж байна.
Завхан аймгийн хэмжээнд нийт 18 сум хог тээвэрлэх зориулалтын машинтай болоод байгаа юм.

Б.Мягмарсүрэн