Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засал, хөгжлийн төвтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-17 11:18:26

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төвийг энэ сарын 13-ны өдөр  Баянзүрх дүүрэгт нээлээ.  

Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв нь 2013 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөгжил, оролцоог дэмжсэн үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан үзүүлсээр ирсэн.

ХАХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлогын хүрээнд Япон улсын Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмжөөр тоноглосон сэргээн засал, хөгжлийн  төв нь өдрөөр буюу амбулториор өдөрт 20-30 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.
Тус төвөөр Өнөр бүл төв болон Баянзүрх дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүх төрлийн сэргээн  засах, сэтгэл заслын болон уламжлалт эмчилгээ түүн дотроо зүү төөнүүр, бариа засал, бумба, усан болон цахилгаан эмчилгээ, парафин, халуун жин засал, хөдөлгөөн засал, биеийн тамирын эмчилгээ хийлгэх боломжтой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Өнөр бүл төвийн захирал Б.Бурмаа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ