"Алтан түрүү" наадмын тэргүүн найрагчаар Ё.Батцэнгэл тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-27 00:34:22
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Алтан түрүү-2017" яруу найргийн наадам Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод амжилттай болж өнгөрлөө.
"Алтан түрүү-2017" яруу найргийн наадамд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатараас ирсэн 24 найрагч оролцож оюун ухаан, үгийн ураараа өрсөлдсөн байна. Тэд ижил гараанаас гурвын даваа дуустал өрсөлдөж, хүн бүр гурав гурван шүлгийн нийлбэр оноогоор дүгнэхэд таван найрагч шилдэгийн төлөө дөрвийн даваанд уралдлаа. Ингээд энэ жилийн "Алтан түрүү" наадмын тэргүүн найрагчаар яруу найрагч Ё.Батцэнгэл тодорч, дэд байрт Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Ч.Алтанхуяг, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Доржсүрэн, шагналт байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Ишхүү, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Ч.Дагмидмаа нар оржээ. Олон сайхан залуучууд ирж оролцсон нь энэ наадмын цар хүрээ тэлж буйг илтгэсэн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ