Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-26 22:09:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсаа тунхагласны 93 жилийн ойн өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд аймгийн төв болон сумдад ажилладаг 22 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Энэ үйл ажиллагаанд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар,  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь нэг ёсондоо төрдөө андгай өргөж, амлалт өгч хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж байгаа хэрэг юм. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах нь чухал гэдгийг алхам тутамдаа мөрдлөг болгох ёстой. Төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, аймаг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрслийн мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн онцлон хэллээ.

Тэд туршилтын хугацаанд буюу 2015 оноос хойш хоёр жил тухайн ажил үүргээ гүйцэтгэж цаашид ажиллах боломжтойгоо нотлон харуулсан албан хаагчид юм байна.

                                                                                                                           Ш.Цоодол

Холбоотой мэдээ