Говь-Алтайд тарваган тахал гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-26 22:02:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн III курсийн оюутан Б-гийн суганы булчирхай цочиж, халууран, гар нь өргөгдөхгүй өвчилсний улмаас эмчид ханджээ.

Тэрээр дөрөв хоногийн өмнө хэдэн нөхдийн хамт тарваганы хөлдөөсөн тулмаар боодог хийж идсэн хэмээн ярьсан байна. Аймгийн Онцгой комисс хуралдан албан даалгавар гаргаж тарваган тахал байж болзошгүй гэж үзэн анагаах ухааны сургууль, оюутнуудын байрладаг газар, боодог хийсэн айлын орчинд хэсэгчилсэн хяналт тогтоон ажилласан хэмээн аймгийн ОБГ мэдэгдлээ.

Харин аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс байдлыг тодруулахад, манай шинжилгээгээр тарваган тахал биш гэдэг нь тогтоогдсон гэлээ. Мөн тус аймагт хөл хорио тогтоож, гарч орохыг хориглосон зүйл байхгүй ажээ.

                                                                                                                           Ш.Цоодол

Холбоотой мэдээ