Халдварт өвчний гаралт 3.5 дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-24 16:56:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд он гарсаар нийт 392 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь  өнгөрсөн оныхоос халдварт өвчний гаралт 3,5 дахин буюу 993 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. 
Эрдэнэбулган суманд 80 хүн, Ихтамир суманд 84, Эрдэнэмандалд 60, Жаргалант суманд 57 хүн халдварт өвчнөөр өвчилж бүртгэгдсэн нь аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлт гэж байна. Харин бусад сумдад аймгийн дунджаас доогуур байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 15,8 хувь нь салхин цэцгээр, 1,5 хувь нь улаан бурханаар, 42,9 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 11,7 хувь нь сүрьеэгээр,  28,1 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ