МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-22 17:25:14

МАН-ын XXVIII Их хурал хоёр өдрийн турш хуралдаж намынхаа дүрмийг шинэчилж, 11-р сарын 21-ний 21.40 минутад 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тус намын  15 дахь даргаар Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав.


МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63,1 хувь буюу 775 хүний санал авсан бол Д.Хаянхярваа 36,9 хувь буюу 451 хүний санал авсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд намын даргын тамгыг УИХ-ын дарга Н.Энхболд гардуулж өгөв.

Өнөөдөр буюу Их хурлын гурав дахь өдөр МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд