22 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлээ

ОРОН НУТАГТ | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:16:42

Орон сууцны нэг давхарт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 22 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлээ.

Орхон аймагт ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг 40 аж ахуйн нэгж байдаг бөгөөд өнгөрсөн онд тэдний эрхийг нь түр хугацаагаар хязгаарласан байсан юм. Учир нь тухайн орон сууцны  оршин суугчид гомдол гаргасан юм. Гэвч үйлчилгээ эрхлэгчид нь банкинд их хэмжээний өртэй тул зохих шаардлагын дагуу ажиллуулахыг хүсчээ. Дээрх 40 аж ахуйн нэгж нь 70-300 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Иймд 22 аж ахуйн нэгжид үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийн эрхийг нь хоёр жилээр сэргээлээ.

Дашрамд дурдахад, Орхон аймгийн Уртбулаг, Уурхайчин багт ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчид олон байдаг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ