Баян-Өлгийнхөн хүний бие дэх уураг, ус, давс шинжлэх төхөөрөмжтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:11:30

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон өдрийн гимнастик тогтмол хийдэг болсоноо биеийг байнга хөдөлгөөнтэй байлгах, ялангуяа компьютертэй ажиллахад нүд, тархины чилээг гаргахад тустай хэмээн үзэж байна. Энэ байгууллагын мэргэжилтнүүд иргэдэд биеэ эрүүл байлгах талаар зөвлөгөө өгч байна.

Тухайлбал Т.Иргебек эрүүл мэндийн газар хүний биеийн бүтцийг шинжлэх төхөөрөмжтэй болсон, энэ төхөөрөмжөөр биенд байдаг уураг, ус, давс зэрэг найрлагуудыг ялган тогтоодог тул ялангуяа биеийн жин нь нэмэгдэж байгаа хүмүүс шинжлүүлэх нь ашигтай. Уг төхөөрөмжийг бид ноднингоос ашиглаж эхэлсэн, 200 орчим хүн шинжлүүллээ. Өдөрт хоёр хүн үнэ төлбөргүй шинжлүүлэх боломжтой гэж мэдээллээ.

Харин мэргэжилтэн Е.Сауле, -Хүүхдүүд осолдож амь үрэгдэх явдал сүүлийн үед нэмэгдэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ аливаа аюул осол, эрсдэлээс хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах нь чухал. Хүйтний улиралд авто машиныг асаах, гарааж дотор асаалттай тавих үед хүүхэд, насанд хүрэгчид ч машин дотор сууж болохгүй, утаанд хордоно. Мөн нүүрс түлдэг айлууд пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг байнга шалгах, тагийг нь бат бэх хааж байх, яндангийн хөөг арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Утаагаар хордсон хүнийг дулаан хувцаслуулж байж цэвэр агаарт гаргах, заавал сэрээх арга хэрэглэх, шингэн уулгах, эмчийг дуудах хэрэгтэй. Мөн телевизор, компьютерыг удаан харж суусан хүүхдүүд нойргүйтэх, ой тогтоолт муудах өвчинд нэрвэгдэж байгаа тул сэрэмжлэхийг зөвлөж байна гэв.  

                                                                                                           Ш.Айзаря  

 

Холбоотой мэдээ