Ж.Цолмонгийн “Цагийн зурвас” номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-11-17 14:58:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн “Цагийн зурвас” номын нээлт МУИС-ийн шинэ номын санд өнөөдөр болж, уншигч олны гар дээр очлоо.
Тэрбээр номынхоо тухай хэлэхдээ “Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн урсдаг. Энэ бол эргэлт буцалтгүй үргэлжилдэг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газар очоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэрхүү урт замын өчүүхэн хэсэгт бид оршин байна. Надтай хамт цагийг элээж буй энэ бүхэн он цагийн нэгэн зурвас юм” хэмээн онцлоод, миний ном бол ганц дурсамж биш. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг хичээсэн” гэжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ