Эмч нар уртасгасан цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
Тархвар судлалын 43 дугаар долоо хоногийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн зургаан хувь, 44 дүгээр долоо хоногт БОЭТ-ийн амбулаторийн нийт үзлэгийн 10 хувьд томуу, томуу төст өвчин оношлогдсон байна. Ийм учраас тус аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар Хүүхдийн тасгийн Хүлээн авахад 11-р сарын 13-наас эхлэн 18.00-20.00 цагийн хооронд өрхийн эмч нарыг, амралтын өдрөөр хүүхдийн эмч нарыг хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллуулж эхлэв.

Д.Дэлгэрмаа