"Гал хонгор" уяачдын холбоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:19:59

Батцэнгэл сумын Цац баг  "Гал хонгор" нэртэй Морин уяачдын  холбоо байгуулжээ.

Тус холбоонд  Я.Мягмаржав, Б.Сономжамц нарын аймгийн 9 алдарт уяач, Б.Дашжамц, Д.Жанцанхорол, Д.Өрнөхбилэг гэгчлэн сумын 10 гаруй алдарт уяач, Аймгийн аварга адуучин П.Хандсүрэн нар нэгджээ. Мөн энэ баг “Цац”-ын рашаанаа сайхан тохижуулсан бөгөөд бөөр, нуруу элэг цөсний өвчтэй хүмүүс эртнээс эмчилгээнд хэрэглэж ирсэн хэмээн нутгийнхан ярьж байна.

Л.Булган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд