“Булган хангай” МСҮТ өмнөд хөршийн дээд сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-14 12:36:48
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн “Булган хангай” МСҮТ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
–Багш, оюутан суралцагчдыг солилцож, сургалт эрдэмж шинжилгээний ажлын туршлага солилцох, оюутан суралцагчдыг богино хугацааны сургалтанд хамруулах, дадлагажуулах, бизнес инкубатор аялал жуулчлалын чиглэлийн чадамжийн төв байгуулах, улс, бүс, орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр шинэ анги салбар нээж, хичээллүүлэн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулахаар санамж бичигт тусгасан гэж “Булган хангай” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ч.Оюунтуяа ярилаа.
Мөн санамж бичигт сургуулийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг хөгжүүлэх, цахим сургалтыг зохион байгуулах, бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгоход хамтран ажиллахын дээр урлаг спортын нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулах, бөхийн хамтарсан дэвжээ байгуулахаар тусгасан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ