УИХ дахь намын бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай байна.
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдах юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм.

Н.Туяа